Нийслэлийн цагдаагийн газрын санаачлагаар өнгөрсөн хичээлийн жилээс буюу 2013-10-р сарын 25-ны өдрөс эхлэн сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүлд гарч ажилласан нь үр дүнтэй ажил болсон. Энэ хичээлийн жилд ч мөн энэ үйл ажиллагаа үргэлжлэх юмаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэ ажлын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе.. Цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж, хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ээж аавууддаа баярлалаа. Энэ хичээлийн жилд ч бас та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна

Д.Ундрах /24tsag.mn/

Д.Ундрах /24tsag.mn/