ЗЦГ хичээлийн шинэ дөхсөнтэй холбогдуулан улсын дугаарыг тэгш
сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас өнөөдөр гаргажээ. Тус хязгаарлалтыг
өнгөрсөн жил ч мөн хийж байсан бөгөөд тэгш сондгойн хязгаарлалт ердөө
арав хоног үргэлжлэх юм. Хязгаарлалтыг энэ сарын 22-ноос буюу энэ баасан гаригаас эхлэн 31-ныг дуустал хийнэ. Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох юм байна. Харин нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад орохгүй юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)