Хувьсгалчдын гудамжны 1.2 км авто замын засварын ажлын хүрээнд 2014.08.18-ний өдрөөс 2014.08.25-ний өдөр хүртэл хаах болсонтой холбоотойгоор зарим чиглэлд өөрчлөлт орлоо. Нийтийн тээврийн “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо”, “М:25б Баянхошуу-Вокзал-БММЗ” зэрэг чиглэлүүд 112-ын буудал дээр богино эргэлт хийн буцан үндсэн маршрутаар үйлчилгээндээ явна. Харин баруун талаараа “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо” зэрэг чиглэл нь Баянхошууны эцсийн буудлаас эргэлт хийн буцан үндсэн маршрутаар үйлчилгээндээ явахаар боллоо.
24tsag.mn