
11:00 цагт "Пума империал" зочид буудлын хоёрдугаар давхарт Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 Монгол инженер сургах болсон талаар олон нийтэд мэдээлэл өгнө.
12 цагаас Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд "Нийслэлийн түүхт 375 жилийн ой" сэдэвт үзэсгэлэн худалдааны нээлт болно.
9-н цагаас НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн бирж, Хууль сахиулах их сургуулийн санхүүд хийсэн хяналт шалгалтын дүнгийн хурал нээлттэй болно. УТАС:9907-0909
14 цагаас Нийтийн тээврийн хэрэгслүүдийг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлүүлэх туршилтын 10 хоног зарлах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд тайлбар, мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.
Сэтгэгдэл (2)