
“Монос” эмийн сангийн “Гурван” гал дахь салбарын эмийн санч нярайд олгож байгаа эмийнхээ агууламжийг анзааралгүй, тунг хэтрүүлэн хэлж өгснөөр 16 нярай хүүхэд тархины даралтынхаа Фенобарбитал гэх эмэнд хордсон. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан бол 12 хүүхдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарахаар болжээ.