
Шүүхийн шинжилгээний байгууллага нь ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор улирал бүр батлагдсан хуваарийн дагуу Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ улирлын Нээлттэй хаалганы өдрийг маргааш Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулах аж.