
Энэ жил улсын хэмжээнд 510100 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулиудад суралцана. Үүнээс 60 мянга нь шинээр нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнууд юм. Мөн ЕБС-ын сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс уг ажлын хүрээнд 497 мянган сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэхээс 189 мянга нь эздэдээ очоод байгаа аж. Энэ жил ЕБС-иудаас 186104 сурагчийн дүрэмт хувцасны захиалга иржээ.
Д.Дуулим