
“Taste of UB 2014"өдөрлөг нь энэ сарын 23, 24-ны өдөрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн (Хүүхдийн Парктай)-д зохион байгуулагдана. Өдөрлөгт Улаанбаатар хотын 40-50 шилдэг ресторан нэг доор цуглан өөрийн нэрийн хоолоор үйлчлэх гэж байна. “Taste of UB 2014" өдөрлөгийн зохион байгуулагчаар нь Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, “Бэнкэл” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын тогооч нарын холбоо ажиллаж байна.