
Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торгын голын бэлчирт уржигдар ойн түймэр гарчээ. Шатсан газар нь тус сумаас 70 км-ийн зайтай бөгөөд автомашин явах боломжгүй тайга аж. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өчигдөр түймрийн голомтруу явжээ.