
БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд "Ялтан шилжүүлэх гэрээ" хэлцэл хийгдэнэ. Үүнийг тус айлчалаас гарч буй маш том ололт гэж эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, энэ асуудлаар өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улс "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протколд гарын үсэг зурна. Ингэснээр манай хоёр улс ялтнуудаа өөрийн оронд шилжүүлж эх нутагт нь ялыг нь эдлүүлэх маш том боломж гарч байгаа юм. Гарын үсэг зурснаар 30 хоногийн дараанаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Олон жил хэлэлцсэн ч энэ асуудалд Хятадын тал ихээхэн болгоомжтой хандсаар ирсэн байдаг. Хэдхэн тоо сонирхуулахад өнөөдрийн байдлаар БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон ял эдэлж буй 40 орчим Монгол улсын иргэн байгаагаас 87,8 хувь нь хар тамхины хэргээр ял авсан байдаг юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)