
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
хүрээнд боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж,
чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбох
байгуулах ажил үргэлжилж байна. 2015 онд 4800 хүүхдийн хүчин чадалтай
16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөж
байна. Эдгээр цогцолборт улсын дугаар олгож, шинээр байгуулан, бүтцийн
өөрчлөлт хийхээр нийслэлийн Засаг дарга “Зарим ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, шинээр сургууль, цэцэрлэг
байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/712 дугаар захирамж
гаргалаа.
Шинээр байгуулагдсан бага сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн
өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургууль,
цэцэрлэгийн удирдлагын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах,
сургууль, цэцэрлэгийн бүтэц, орон тоо, цалингийн санг батлагдсан төсвийн
хүрээнд зохицуулж, сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн
Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ