
БНХАУ-ын дарга Си Зиньпин эхнэр Пөн Ли-Юаньний хамтаар манай улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд болж байна. Эндээс "Туушин" зочид буудал руу хөдлөх юм. 16.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Чингисийн талбайд угтан авна. Харин 16.00 цаг хүртэл тэрбээр зочид буудалдаа албаны уулзалтуудыг хийх юм байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улс дахь айлчлал олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ удаагийн айчлалыг сурвалжлахаар тус улсын хэвлэл мэдээллийн 80 төлөөлөгч иржээ. Харин манай улсын "MM" агентлаг, "Блүүмберг", "Ийгл" телевиз түүний айлчлалыг шууд дамжуулж байна.
Т.Энхэлээ