
Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Энэ намар цэцэрлэгийн
насны 243 мянган хүүхэд байгаа ч тэднийг хүлээж авах цэцэрлэгүүдийн
хүчин чадал 197 мянган хүүхдэд хүрэлцэх аж. Цэцэрлэгийн тоо өнгөрсөн
жилийнхээс 4000 хүүхдийг нэмж авахаар хүрээгээ тэлсэн ч энэ намар дахиад
46 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх нь.