
БНХАУ-ын дарга Си Жинпин өнөөдөр Монголд айлчлан ирлээ. Улмаар түүнийг Төрийн
ордны дэргэдэх “Туушин" зочид буудалд байрлуулахаар болсон юм. Тэрбээр 11.20
цагт Монголд бууж, 16.40 цагт манай төрийн тэргүүнүүд түүнийг Чингисийн талбайд хүлээж авна. Тэгвэл БНХАУ-ын даргыг айлчилж байгаатай холбоотойгоор Чингисйн талбайг тойрсон төв замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаажээ. Тэгэхээр Чингисийн талбай, "Туушин" зочид буудлын ойр орчимд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учир автомашины хөдөлгөөнийг хааж, явган хүмүүс ч хамгаалалттай газар луу нэвтрүүлэхгүй байгаа юм байна.