
Иргэд өнөөдрөөс 31-нийг дуустал нийтийн тээврээр өдөржингөө 500
төгрөгөөр зорчихоор болсон. Тэгвэл өдөржин 500 төгрөг зорчихоос илүү хүндрэлүүд гарч байна. Учир нь бүх нийтийн тээвэр нэг л тасалбараар үйлчилнэ гэдгээс болж нийтийн тээврийн тоо багасч автобусны буудлууд ачаалалтай байна. Автобус ирэхгүй цаг орчим хүлээж байгаа иргэд маш их бухимдалтай байна. Уг нь зохион байгуулагчдын зүгээс тухайн өдрүүдэд улаан, ногоон янз бүрийн
тусдаа тасалбар гаргаж, автобусыг богино зайд
явуулна гэж байсан ч ихэнх хувийн нийтийн тээврийнхэн амарч, харин улсын тодотголтой автобус баззуудыг зохион байгуулагчид ятгаж чадаагүй бололтой.