Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн сураглт үйлдвэрлэлийн төвүүд нэмэлт элсэлтээ авч эхэлжээ.Суурь боловсролын гэрчилгээтэй иргэн буюу есдүгээр анги буюу есдүгээр анги төгсөгчийг мэргэжлийн боловсролын 2.5 жилээр элсүүлдэг. Харин мэргэжлийн боловсрол, сургалтанд насанд хүрэгчдийг боловсрол харгалзахгүй элсүүлэн суралцуулах аж.
Улсын хэмжээнд 79 Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нийслэлд 34 байдаг аж. Улмаар ирэх хичээлийн жилд 26095 суралцагч элсүүлэхээр Хөдөлмөрийн сайд хяналтын тоогоо баталсан байна.
Ингэхдээ Төрийн өмчийн сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролоор элсэн суралцах хүүхдүүдээс төлбөр авахгүй гэнэ.





















































