Монгол улсад айлчилж буй БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүндэтгэл үзүүлэх УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөөдөр 10.45 цагт болно. Тус чуулганд Си Зиньпин дарга үг хэлнэ.Онцлоход, Хятадын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байна. Ингэхдээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна.





















































