
Канад Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийсэн энэхүү анхны айлчлалаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг салбарт идэвхжүүлэхээр тохирон Хамтарсан мэдэгдэл гаргасныг Засгийн газрын хуралдаанаар сайшаагаад айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас
-Энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хоёр улс үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх,
-“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэх,
-Канадын Засгийн газраас Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр гаргасанд талархахын сацуу хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллахаар болов.