Өнөөдөр болох зарим үйл явдал
Өнөөдөр болох үарим үйл явдлыг танилцуулж байна.
19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ”Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцогч монгол-оросын залуусын цугларалт, урлаг, соёлын арга хэмжээ болно.
17:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпиний манай улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөж, хүндэт зочныг үднэ.
16:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Лиюань нар ”Бэсрэг наадам” үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/
15:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин ”Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /”Туушин” зочид буудал/
13:00 цагаас ”Нийслэлийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Монголын нийт зорчигч тээврийн хөгжлийн консорциум, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч эздийн холбоо, ААНБ-уудын удирдлагууд нийслэлийн Тээврийн газарт мэдээлэл хийнэ
10:45 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.
10:10 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана.