ССАЖЯ болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо хамтран "Фитнесс өдөрлөг"-ийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг энэ сарын 30-ны өдрийн 18:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох ба өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах ажээ.
Энэхүү өдөрлөгийн техникийн зөвлөгөөн энэ сарын 28-ны 14.00 цагаас "Flex gym" фитнесс клубт болно.
24tsag.mn





















































