
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад, хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарсан. Ер нь жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий аймгуудад тодорхой хэмжээний талбайд ойн цэвэрлэгээний ажил хийгддэг бөгөөд энэ хүрээнд тендерт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байгаа аж. Улмаар “ЭБЭ” ХХК-ний 20 гаруй ойн цэвэрлэгээнд ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг н.Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна.
Сэтгэгдэл (1)