
Хайгуул, олборлолтын 106 лицензийн сонгон шалгаруулалт зарлаж байгаатай холбоотойгоор Уул уурхайн яамнаас өнөөдөр Ашигт малтмалын газарт мэдээлэл хийжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн
газрын 16 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь
хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд
тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан байна.
Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56,098.52 га байна.
Тус 14 талбай нь 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс,
Баянхонгор аймагт 6
- Дорноговь аймагт 3
- Дундговь аймагт 1
- Өмнөговь аймагт 1
- Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1
- Ховд аймагт 1
- Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.