
- 10 цагаас Энэрэл нигүүсэл Ажиа Ринбүүчий Гэгээнтний санаачилгаар сайн санаат хүмүүсийн хандиваар боссон “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд залуус нэгдэн, гадна талбайд нь сандал байрлуулж, гадна дотор цэвэрлэгээ болон тохижилтын ажлуудыг хийнэ
- 12 цагаас Модерн Номадсын Хаан гэр ресторанд Халх голын 75 жилийн ойн “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцогч Орос-Монгол залуусыг угтан авах үйл ажиллагаа болно. Дашрамд сонирхуулахад Монголын талаас оролцож буй 75 залуугийн дотор Халх голын дайнд оролцож байсан 5 ахмад дайчдын ач зээ, үр хүүхдүүд оролцож байгаа юм.