Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээ өчигдөр хаалтаа хийлээ. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн хүнд ачааг үүрсэн бөгөөд тулалдаан энэ сумын нутагт өрнөсөн юм. Ийм ч учраас Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Энэ тухай өчигдөр СТӨ-нд болсон Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын хурлын үеэр дуулгалаа.
24tsag.mn





















































