
Энэ өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, сайн санааны үйлс хийдэг өдөр болгохоор хичээж буйгаа МЗХ-ноос мэдэгдсэн юм. Тиймээс ч энэ жил тэд “Залуусаа Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулах гэнэ. Тодруулбал энэ өдөр залуус цусаа хандивлан сайн үйлс бүтээж чөлөөт цагаараа хийх цагийн ажлаа МЗХ-ны гадна талбайд зохиогдох хөдөлмөрийн яармагаас олох боломжтой.
24tsag.mn