
Хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэлт хийснээр шүүхийн үйлчилгээ иргэдэд ойртсон талаар болон шүүхийн аюулгүй байдал гэсэн хоёр сэдвээр мэдээлэл өгөх аж.
Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Бат-Амгалан, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга Ж.Гиваасамбуу нар оролцох юм байна.
24tsag.mn