
Энэ удаа Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны даргын орлогч, дэслэгч генерал В.Н.Стрельцов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэднийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав хүлээн авч, 75 жилийн өмнө дайн болсон газар нутгийг үзүүлэхээр мордсон байна.
24tsag.mn