
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 96,4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор уг үзэсгэлэн худалдааг дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулан гаргаж байгаа юм. Эх орны хөрсөнд ургасан эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс үнийн нэмэгдэлгүй худалдан авах боломжтой боллоо.