
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас уг ойдоо зориулж Женев дэхь НҮБ-ын байранд 2014 оны 6 дугаар сард долоо хоногийн тусгай хөтөлбөрт арга хэмжээнүүдийг зохиожээ. Мөн тус байгууллагаас энэ оны 10 дугаар сард Женев хотноо Дэлхийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулах юм.