
2014 оны 8-р сарын 24-өөс 25-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1370 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 7 хүн, булаах 1 гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 20, осол 10 гарч 23 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.