
Харин 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт ирээд байгаа аж. Нийслэлийн Тээврийн газраас уг асуудалд "Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой. Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна" гэсэн тайлбар хийжээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөр өөр өнгөтэй гарч буй 500 төгрөгийн тасалбар зөвхөн тухайн өдрөө л борлуулагдана. Хэрэв урьдчилан зарагдаж байгаа бол тэр хуурамч тасалбар гэдгийг холбогдох газраас анхааруулж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)