
Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагт Нутгийн удирдлагын танхимд болно. Энэ өдрийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ТОСК-ын дарга А.Гантулга оролцож, мэдээлэл хийж асуултад хариулах юм байна.