
Өнөөдрийн байдлаар Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 93 хувийн явцтай байна. Харъяа 14-н байршлийн зуухны байгууламжийн 29 халаалтын тогоонд 2014 оны 04 дүгээр сарын 25 –наас 05 дугаар сарын 15 –ныг хүртэлх хугацаанд үнс, нүүрс буулгах талбайг бүрэн цэвэрлэж, зуух тоног төхөөрөмжийн их болон урсгал засварын ажлыг хийж дуусгажээ. Одоогоор нийслэлийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Сэтгэмж цогцолбор” сургуулийн халаалтын зуух, Дэлхийн банкны Цэвэр агаар сангийн хөрөнгөөр Хан –Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны халаалтын зуухны шинэчлэлийн ажил хийгдэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.