
Сүүлийн үед иргэд таксигаар үйлчлүүлээд барьж явсан цүнх бусад эд зүйлсээ хаях тохиолдол ихсэж байна. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахдаа машиныхаа өнгө маркийг ч мэдэхгүй зөвхөн юмаа алдсан, гээсэн гэхээс өөр үггүй хандаж байгаа асуудал олон гарч байгаа учраас иргэн та таксинд суухдаа ямар ч яаралтай ажилтай байсан өөрийн эд зүйлсээ сайтар шалгаж буухыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.