Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Чонон сүлд”-ийн орчуулагч Д.Болдбаатар Си Зинь Пиний айлчлалын орчуулгыг шүүмжлэв

2014-8-26
0
ЖИРГЭХ

1409018358_screen-shot-2014-08-26-at-10.21.49-amМонголын уншигчдад "Чонон сүлд" номыг Хятад хэлнээс орчуулан хүргэсэн, орчуулагч, судлаач, Хятад хэлний "Гэгээ" коллежийн захирал Д.Болдбаатар өөрийн Facebook хуудсандаа Төрийн хэл нэртэй шүүмжийг бичсэн байна.

ТӨРИЙН ХЭЛ

Хятадын удирдагч Си Зинь Пин манай оронд хоёр хоног айлчлаад буцлаа. Түүний айлчлалын тухай дээр доргүй ярьж бичиж байгаа болохоор олон таван зүйл бичээд яахав. Би орчуулагч хүний хувьд төрийн орчуулга хэр зэрэг түвшинд байгааг харах боломж олдсондоо харин их олзуурхлаа. Ний нуугүй хэлэхэд төрийн орчуулга хэмээх хэмжүүрээр авч үзвэл жаахан барагтайхан байсныг хятад хэлтэй байтугай хятад хэлгүй хүмүүс ч гадарлахаар байсан байх аа. Ялангуяа УИХ- дээр Си Зинь Пин даргыг үг хэлээд суухад З.Энхболд дарга нэг цаас гаргаж ирээд шууд уншчих юм. Түүнийг орчуулах болов уу гэсэн байдаггүй. Уг нь дипломат ёсны үүднээс маш бүдүүлэг алдаа л даа. Гэхдээ үүнд З.Энхболдын даргыг шүүмжлэх гэсэнгүй. Манай УИХ, Засгийн газар, ГХЯ бүгд л дор бүрнээ ёслол хүндэтгэлийн албатай шүү дээ. Хэрвээ урьдаас бэлтгэсэн материалыг өгөөгүй бол тийм нарийн бичлэгийг шууд сонсоод орчуулах аргагүй тул орчуулагчийн ч буруу биш. Өөрөөр хэлбэл иймэрхүү орчуулгатай холбоотой алдаа мадаг цөөнгүй гардагийг та бүхэн мэдэх байх. Би гол нь хэн нэгэн хүнийг буруутгах гэсэнгүй орчуулга гэдэг бол, ялангуяа төр засгийн түвшингийн орчуулга маш чухал үүрэгтэй гэдгийг манай сайд дарга нар ойлгоосой билээ гэсэндээ үүнийг бичиж байна.

Хятадын орчуулагчийн орчуулга, дуудлага ч жаахан асуудалтай байсан шүү дээ гэж зарим хүн ам таглаж мэдэх л дээ. Гэхдээ манай улсад жил болгон бага, дунд, дээд шатанд гадаад дотоодгүй арван мянга шахам хүн хятад хэл сурч байгаа. Сайн бэлтгэлтэй жил хятад хэлний улсын олимпиадын хөтлөгч нь хятад багш нарын нүдийг бүлтийлгэхээр уншиж, ярих тохиолдол олон байдаг юм шүү. Гэтэл хятад хэмээх тэр том гүрэнд жилдээ тав гурван монгол хэлний мэргэжилтэн бэлтгэж байгаа эсэх нь мадагтай.

Улс орнууд төрийн орчуулгадаа ихэд анхаардагийн нэгэн жишээ нь өмнөд хөрш жил болгон гадаад явдлын яамны англи хэлний синхрон орчуулагч бэлтгэх гээд 200 их дээд сургуулиуд руу хүн томилон явуулж, шалгарсан хоёр зуун хүнээ хагас жил бэлддэг ажээ. Тэднээсээ тавин хүнийг шигшиж гурван сар бэлтгэсний дараа 6 хүн сонгож авдаг гэсэн. Тэгээд дээр нь дахин хоёр гурван жил бэлтгэж байж жинхэнэ төр засгийнхаа орчуулгад ашигладаг байна. Бодвол түргэн бичлэг энэ тэрээ хажуугаар нь заадаг байх л даа. Тэгж айхтар бэлдсэн хэр нь төр засгийн удирдагч нарын хэлэх үгийг 14 өдрийн өмнө орчуулагчид ирүүлээд орчуулж хэвлээд бэлдсэн байдаг. Түүнийхээ дагуу л ярилцаж хөөрөлддөг нь орчуулагчдаа хичнээн амар байх билээ дээ. Ялангуяа төр засгийн удирдагч нар оролцсон хэвлэлийн бага хурлын өмнө бэлтгэл болгож дөчин шижигнэсэн орчуулагч оролцсон "загвар хэвлэлийн бага" хурал хийж хүмүүсээ бэлддэг тухай Вэнь Зя Баогийн орчуулагч нэг хэвлэлд бичсэн байдаг. "Сайн орчуулагч гэдэг бэлтгэлтэй хүнийг хэлдэг" гэж мань нөхрийн үгийг би оюутнууддаа хэлэх дуртай.

Бид байшин барилга, зам харгуй яриад байхаас биш иймэрхүү зөөлөн хүчин зүйлийн тал дээр дэндүү бага анхаарах юм аа.

За тэр төр засгийн хэмжээний том асуудал над мэтэд ахадах байлгүй. Харин жирийн бидний хувьд хамаатай өөр нэгэн асуудал айлчлалын үеэр яригдсан нь хятадад суралцах оюутны тоог жил болгон мянга хүргэх асуудал хөндөгдлөө.

Хятадад жил болгон мянган оюутан сургаад Японд мянган инженер бэлдэнэ гээд л дарга нарын амнаас сонсоход сайхан байгаа биз. Гэхдээ хэлний мэргэжилтэн хүний байр суурин дээрээс би тэр хүмүүсийг үнэхээр их өрөвдөж байна. Учир нь 11 жил эх хэлээрээ суралцсан хятад, япон залуустай тохой залган суугаад тухайн орны хамгийн нарийн, өндөр мэргэжлийг сураад ирнэ гэдэг үнэндээ бараг бүтэшгүй хэрэг. Япон улсад сайн сурах гэж хичээгээд миний нэг танилын хүү нь оюуны сааталтай болоод ирснийг би мэдэх юм. Өөрөөр хэлбэл хүмүүсээ эндээ хэлний мэдлэгийг нь сайтар бэлдээд явуулах хэрэгтэй шүү дээ. Мэдээжийн хэрэг их дээд сургуулийн сор болсон залуус явж байгаа. Гэтэл тийм залуусын цөөнгүй хэсэг нь Хятадад очоод яагаад пийжүүчин, шоучин болоод ирдэг вэ гэхээр сайн суръя гэхээр нөгөө айхтар хятад, япон соёлын ангал, ханз үсэгний саад бэрхшээл амаа ангайсан арслан мэт зам тэгнээд хэвтэж байгаа шүү дээ. Ядаж яаж ч хичээгээд орос, англи хэл шиг санаан зоргоор бүтчих биш.

Уг нь манай "Гэгээ" коллеж хятад хэлийг нэн хялбар сурах арга нээгээд амьдралд хэрэгжүүлээд бараг арваад жил болчихлоо. Холбогдох ном сурах бичгийг ч гаргачихсан байгаа. Даанч үүнийг хариуцсан дарга нарт ойлгуулаад хамтран ажиллах гэдэг хад нэвтлэхээс амаргүй асуудал байх юм даа. Япон руу явах гэж байгаа инженерүүдийг ч уг нь тийм аргаар сургах бүрэн боломжтой юм. Хэрвээ ийм бэлтгэлгүй сэтгэлийн хөөрлөөр баахан хүн явуулчих юм бол хэдэн жилийн дараа үр дүн муутай дахиад л далан таван сая долларыг салхинд хийсгээд хэн ч хариуцлага хүлээхгүй хоцорч мэдэх юм шүү.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (65.49.68.185)
    mongoliin talaas mongol ulsiin irgen hun orchuulga hiih ystoi blguideee , uneheeer haraad durgui hursen
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.8)
    тэр өвөр монгол ч юмуу монгол хэл сурсан хятад ч юмуу арай л аймаар очруулсан ш дээ. зөв ш дээ. болдбаатар, чимэдцэеэ, цогзолмаа гээд хятад хэлний акулуудаар орчуулуулахгүй яасийн бэ. зөв ярьж байна ш дээ. зөв
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin (202.21.124.133)
    turiin orchuulgad tusgailan nariin mergejliin orchuulagch beldeh heregtei
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.124.133)
    neeree bi anh sonsood l chihend deed zeregleliin orchuulagch bish gej bodogdson aylaga tod bish hug buruu zunduu garsan hur boroo daguulan irlee gehiig uranaar helj bolnoodoo kkk gatsaj gatsaj带雨过来了gediin yagad zaaval uvur mongloor orchuulaad bsniig oilgoogui
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.126)
    odoo hvmvvs eh heleereech zov yarij chadahaa bolison shvv dee.survaljlagch nar ch ijil. yu helsniigni oilgodoggvi
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    Японд сурч байгаа хэдэн охид хүү нар алиа л юм байдаг шүү дээ. Багцаалдаад л авч өгнө шүү дээ. Өөрөө л япон, хятад аав ээжгүй юм бол хэрхэн төгс байх билээ. Гэхдээ санаа болон зөвлөмжийг дэмжиж байнаа. Хичээх л хэрэгтэй мөн хаана хаанаа анхаарах л зүйл.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    boldoo bagshtai yaaj holboo barih ve, gar utasnii dugaariig medeh hun tuslaach
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • hero (202.179.20.146)
    boldoo bagsh maana chuhal bas zuv sedev hundsun bn.ene udaagiin orchuulga ih taaruu bsan, bas ih hurald helsen hamgiin gol ugiig ni orchuulaagui uldeesen bn.sanaatai bish bga da
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.55.191.76)
    дэмжиж байна.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.49)
    маш зөв,Шинэ-монгол сургуулийн бэлтгэгдсэн хүүхдүүд тэнцээсэй гэж би бодож байсан юм,
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • таны буруу (202.170.82.37)
    та зөвхөн сургуульдаа хөрөнгө татах бодлоор нэг талаас бичсэн байна би хятадад барилга.хүнс.зам.хууль гээд төрөл бүрээр бакалавр мастер хийж байгаа хүүхдийг мэднэ мэргэжлээр төгсөх шалгалт өгөх тохиолдолд заавал HSK-ийн 5аас дээш дүг шаарддагюм байна лээ тэгээд ч дэлхийн бүх оронд дээд сургуульд сурахаар явж байгаа хүүхдүүд тэр орны 11 жил сурсан хүүхэдтэй л адил сурч байгаа шүү дээ.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Далимд нь сургуулиа сурталчилав. Муу нь муу байсаан. гэхдээ бодвол цаадуул нь манайхаас орчуулагч авахгүй л гэсэн байлгүй дээ...Тэгэхээр яах ёстой вэ........Урьд нь Хятадаас олон тооны төрийн айлчлалыг дандаа л хятад, өвөрүүдээр орчуулуулаад байсныг нь яагаад хөндөж ярихгүй байсан юм тэгээд. Одоо Путины орчуулгыг бас нэг ардын баатар нь гарч ирээд юу гэх бол доо
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.113.76)
    zuv
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.124.134)
    demjij bna. deer ued orost ochson oyutnuud xelee sain oilgoxgui zarim ni arxichin bolood l irj bsan. anxaarax xeregtei.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • ss (183.177.97.14)
    Gegee college ehleed surahaas kkk
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Болд (103.9.91.98)
    Аргагүй л хэлний хүн шиг, юм мэддэг хүн шиг сайхан, маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн бна даа. Даанч дээгүүрээ үүнийг ойшоож анхаарах ухаантан дэндүү бага юм даа. Яавал далимдуулж идэж уухав гэж бодохоос улс оронд хэрэгтэй талаас нь боддог хүнгүй болсон цаг ирж дээ хөөрхий. Яандаа яана
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Гэрэл (103.26.193.12)
    яг үнэн маш зөв асуудал хөндсөн байна. манайханэх хэлээрээ зөв ярьж бичиж чадахаа байчихсан юм чинь гадаад хэлнээс ончтой сайн орчуулна гэдэг бүр өнгөрсөн саяхан нэг сэтгүүлийн эрхлэгч шинэ дугаартаа эрхлэгчийн үг гээд нэг юм бичиж тэр нь зөв бичгийн бөөн алдаа ... хүмүүсийн нэ гэдэг атал хүний нэг... гэх шиг ... амьдрал руугаа ч гэх шиг энэ бол ярианы хэл болохоос бичгийнх лав биш уг нь сэтгүүлч хүн баймаар эх хэлээ заалгасан баймаар харамсалтай л санагдсан
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    yag zuv
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 45 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 10 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 15 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 53 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 9 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 30 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 33 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 34 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 44 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 38 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 41 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 42 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 29 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 44 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 49 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 52 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК