Нанжиньд болж буй бүх дэлхийн өсвөр үеийнхний олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээний 46 кг-д Налайх дүүргийн уугуул Болормаагийн Дөлгөөн Беларусь, Алжир, Венесуэлийн бөхийг хүч давамгайлан ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ялангуяа Венесуйлийн бөхийг 2:3 оноогоор дутуу явах үедээ буюу 03:38 минутад учраагаа цэвэр даржээ. Аваргын төлөө барилдаан 17:48 цагаас эхлэх юм.




24tsag.mn
Сэтгэгдэл (5)