Японы нэртэй уран бүтээлч Шингэцү Шикандайгийн үзэсгэлэн "Бест Арт Галерей"-д амжиллтай зохион байгуулагдаж нээгдлээ.Кино болон хөгжмийн урлагийн салбарт нэр хүндтэй уран бүтээлч тэрвээр уран зураг зурж эхлээд 16 жил болж байгаа аж."Earth Wind and Fire" хамтлагийн ахлагч үүсгэн байгуулагч Maurice White-тай хүртэл нөхөрлөж хамт уран бүтээлээ хийж Китаротой найзалж явсан түүний уран бүтээлийн дээжээс М.Горбачёв болон Японы улс төр бизнэсийн томчуудын цуглуулганд байдаг юм байна.

