Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.УИХ-ын Төсвийн байнгын хороо 11:00 цагт Төрийн ордны ”Б” танхимд ”Цэцэрлэгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл сонсоно.
12.00 цагт “Хамтдаа гүйцгээе-2” бүх нийтийн гүйлтийн талаар “Амжилтын төлөө” ТББ-аас МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагаас Тахарын албаны ажилтан, алба хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байранд “Цус бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгуулна.
11:00 цагт БШУЯ-ны дөрвөн давхарын хурлын зааланд 2014-2015 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.






















































