Өнгөрсөн баасан гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсыг дугаарыг тэгш, сондгойгоор нь ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Гэвч зарим иргэд хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь ихэсчээ. Даваа гарагаас эхлэн хуурамч болон бусдын автомашины улсын дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон таван жолоочийг саатуулсан бол өчигдөр ийм төрлийн 14 зөрчлийг илрүүлжээ.Юутай ч ийм зөрчил гаргасан жолоочдод Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу 6.2 жил хүртэлх хугацаагаар автомашин жолоодох эрхийг нь хасдаг гэдгийг жолооч нар санах нь зүйтэй биз ээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)