Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнгөрсөн 14 хоногт зам тээврийн ослын нийт 484 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шижтэй 189, осол зөрчлийн шинжтэй 295 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 12 бүртгэгдэж, 12 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлттэй үзүүлэлт байгаа тул гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээг нэмэгдүүлэх, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм журмаа баримталж оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна





















































