Цагдаагийн 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран Галын аюулгүй байдлын тухай хууль, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шарга морьт, Хандгайт, Санзай зэрэг зуслангийн бүсэд хяналт шалгалт явуулжээ. Энэ үеэр зөвшөөрөлгүй самар, жимс түүсэн 15 иргэн, 2 автомашиныг саатуулж холбогдох арга хэмжээг авсан байна. 





















































