Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэрэн: Өдрийн турш 500 төгрөгөөр зорчдог байдлыг хэвээр үлдээж, маршрутыг өмнөхөөр нь зохицуулахыг шаардсан

2014-8-27
0
ЖИРГЭХ
Автобусны үнэ өдрийн турш 500 төгрөг болж, маршрутын богино зохион байгуулалтад орсон бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл энэ журам үйлчлэхээр болсон нь иргэдийг бухимдуулсан ажил болоод байна. Харин Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, долоон төрлийн асуулт асуусан судалгааны дүнгээ олон нийтэд өнөөдөр танилцуулж, хотын даргад шаардах бичгийг хүргүүллээ.
images    Автобусны үнэ өдрийн турш 500 төгрөг болж, маршрутын богино зохион байгуулалтад орсон бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл энэ журам үйлчлэхээр болсон нь иргэдийг бухимдуулсан ажил болоод байна. Харин Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, долоон төрлийн асуулт асуусан судалгааны дүнгээ олон нийтэд өнөөдөр танилцуулж, хотын даргад шаардах бичгийг хүргүүллээ.
   
Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдаж байгаа ч,  чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж хүрэх газраа хүрч байна хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.

Юутай ч иргэдээс авсан судалгаа хийгээд Э.Бат-үүл даргад хүргэсэн шаардлагын талаар Монголын хэрэглэгчийн эрх, Боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Туршилтаар явж байгаа нийтийн тээврийн шинэ үйлчилгээний талаар иргэдээс санал асуулга авсан гэсэн. Судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэрэглэгчийн эрх боловсролын холбоо, Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтраад Нийслэлийн засаг даргаас гаргасан нийтийн тээврийн туршилтын маршрутын үйл ажиллагаа, үнэ тариф дээр тодорхой тандалт судалгааг хийлээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр бид хэрэглэгчдээс ирсэн гомдол саналын дагуу судалгааг хийсэн. Судалгаанд таван дүүргийн 700 гаруй иргэдийг хамруулсан.

Бидний зүгээс үнэ тариф хэр таалагдаж байна, автобусны мэдээлэл маршрут, буудал хоорондын зай, зам талбай гарах асуудлууд дээр төвлөрч судалгаагаа авсан. Мөн иргэд энэ үйлчилгээ хэр таалагдаж байна гэдэг дээр санал асуулгаа чиглүүлсэн.

Харин үр дүнгийн хувьд, иргэд 500 төгрөгөөр явж байгаа асуудлыг сайшааж байна. Тэр дундаа гадуур, дотуур ажил хөөцөлддөг иргэдэд өдрийн турш 500 төгрөгөөр зорчиж байгаа нь таалагдаж байгаа гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл тэтгэврийн болон хөнгөлөлттэй явдаг хүмүүст энэ ажил нэг их нөлөөлөлгүй байгаа нь судалгаагаар гарсан.

Ер нь зорих газраа хүрэхийн тулд хэд дамжиж байгааг тодруулахад, хамгийн багадаа 3-4 дамждаг гэдгээ хэлж байна. Автобус хоорондын буудлын зай хол буюу доод тал нь 200-1км хүртэл алхаж байна гэсэн. Түүнчлэн, автобусны маршрутын мэдээлэл маш муу байгаа учир хаана зогсож, ямар автобусанд суухаа хүмүүс мэдэхгүй байна. Энэ мэт зүйлээс болж хүмүүс бухимдалтай байна. Ялангуай хөгшин хүмүүс зам гарцыг олон дахин гарч, автобус дамжиж явах төвөгтэй байна гэсэн судалгаа гарлаа.

Энэ мэт гомдол саналтай 700 гаруй иргэний гарын үсэгтэй саналууд бидэнд байна. Ийм хариу гарсан учраас бид нэн даруй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн.

-Э.Бат-Үүл даргатай уулзаж, шаардах бичгээ өгөхөд хэрхэн хүлээж авч байна?

-Шаардах бичгийг хүлээж авсаны дараа Э.Бат-Үүл дарга “Танай шаардлагын чинь хаяг буруу байна. Надад биш НИТХ-д өгөх ёстой гэсэн. Мөн би эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан. Надад сахилгын хариуцлага тооцох гэж байгаа бол надад биш НИТХ-д шаардлагаа хүргүүл. Ер нь хэрэглэгчийн гэх байгууллага байдаг ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн хариулт өгсөн. Миний зүгээс манай хотыг удирдаж байгаа шилдэг боловсон хүчин болох Э.Бат-Үүл даргад гомдолтой байна. Учир нь туршилтын 10 хоногийн шийдвэрийг гаргахдаа зөвхөн Э.Бат-Үүл даргын захирамжаас шалтгаалсан. Тэгэхээр Э.Бат-Үүл даргаа захирамжаа өөрчилж, цуцалж болно шүү дээ.

-Шаардах бичигт юу, юу тусгасан бэ?

-Эхний ээлжинд 500 төгрөгөөр өдрийн турш зорчдог байдлыг үргэлжлүүлж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг туршилтын хугацаагаар хэмжээд дуусгачихгүй, ирэх сарын ажлын ачаалалтай үеүүдэд ч үргэлжүүлж өгөөч гэсэн.

Хоёрдугаарт,  иргэд уг туршилтыг эхэлсэнээс хойш мах их бухимдалтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үеэр иргэдийг бухимдлыг багасгах зорилгоор хуучин маршрутад оруулж өгөхийг хүссэн. Учир нь зөвхөн Э.Бат-Үүл даргын захирамжаар шийдвэр гарсан учир, Э.Бат-Үүл дарга захирамжаа өөрчилж, хүчингүй болгох боломжтой юм.

Гуравдугаарт, ер нь ихэнх нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд их бухимдсан байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэглэгчдийг уурлуулсаныхаа төлөө “уучлал хүсээч” гэсэн. Мэдээж уучлалын цаана хариуцлага байх ёстой. Эд мөнгөний материаллаг хариуцлага байх ёстой. Тиймээс Э.Бат-Үүл даргыг нэг жилийнхээ орлогоос тодорхой хэмжээний хөрөнгийг нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хандив өгөөч гэж хүссэн.

Мөн боломжтой бол 1.3 тэрбум төгрөгөөр нийтийн тээвэрт тулгамдаад байгаа асуудалд, хүүхдийн сургууль, цэцэрлэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг тусгасан.
001
001
Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Зочин (202.21.106.102)
    er ni ene tsereb guya unen l helsen bnashdee
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • baagii (202.126.89.251)
    hooe ene tseren chin balai gar uu ugui yu marshrutaa medchihwel harin amar bolson bgaa sh dee mash shuurhai hurdan bolson sh dee
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • oogii (103.10.22.242)
    tsereen chi avtobusnii uniig heveer ni tegeed deer ni huuchi urt urt reseer yavah tootsoogoo ooroo bodoj uzsen u
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • oogii (103.10.22.242)
    ene neg sudalgaa hiisen teneg nuhur yu shaardaj bgaga oilgohgui bga ymu bogino reseer damjaad yavj bolj bna bi ajilda buten tsag yavdag bsn odoo 30-35 min yavaad hurdeg bolson mashiniig yg ene chigeer ni hyazgaarlaad niitiin teevreeingej yavuulhad bolohgui ym yu ch alga mashintai humuus ni mashin garahgui odroo niitiin teevree songood yavj bolno sh de benzin mashinii elegdel avaar osol utaanii bohirdol gd maah olon davuu taltai gol ni haashaa yavhad yund suuj hureh ve gedgee oilgoih heregtei
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (133.8.122.203)
    bogino reis hiideg n zow. humuus yawaad surchihwal ug n amar. hotiin 1 zahaas nogoo zah ru yawdag bsan n buruu. 10 honogtoo surch dadaad irwel 9 sard, er n tsaashdaa iim bolj bolohgui yumgui bh. gehdee bilet awdag tasladag systemiig arai bolowsrongui bolgomoor sanagdsan.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.4.248.65)
    чингэлтэй хайлаастыг 4-р дэлгүүрээр эргэдэг болгож богиносгох хэрэгтэй.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.4.248.65)
    туршилт их таалагдсан, ганц 500 төгрөгтөө биш. богино эргэлт хийгээд их зүгээр байна. энэ тал дээр Бат-Үүлийг дэмжиж байна. бэлэн мөнгө идэх гэсэн хүмүүс эсэргүүцэж бх шиш байна.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Битгий *****. (202.126.89.251)
    Нэртэйгээр үнэгүй явдаг болго гэж шаардаач.Аливаа юманд хэмжээ гэж байдаг бол манайхны даврах нь дэндэж байна.Үнэгүй юм гэж хаана ч байхгүй.МАН-ынхан чамд наад үгийг чинь зааж өгч явуулсан уу?Магадгүй шүү тэд.Монголын эдийн засгийг 20 жил балласан тэд нар.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (103.10.23.131)
    энэ бол үндсэндээ бат үүлын санаачилсан төв замаар зорчих машинаас татвар авна гэдэг санааны эхний алхам. монголчууд бид эвтэй байж уужуу сэтгэх хэрэгтэй
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • irgen (112.72.13.52)
    манайхан чинь юу болчоов уг нь бүгд л боловсролтой хүмүүс биз дээ нэг автобус ойлгоод суухад юун хэцүү байнаа би хөдөө ажлиар явж байгаад мэдээгээр нэлээн үзлээ тэгээд хотод ирээд нэг л өдөр будиллаа маргааш нь харж байгаад суулаа болжил байна.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зорчигч (112.72.13.120)
    наад тэнэг шийдвэрээ цуцлаачээ. Залхаж байна. Ард тэнгис орох зорчигчид ямар ч унаа байхгүй нэг бол алхах нэг бол таксидах. Юун 500 төг өдөрт таксинд шатаж байна. 30000-ийн билет гаргах гээд наадуул чинь бэлтгэлээ хийж байгаа юм. Алийн болгон төлдөгүүд нь төлдөггүйчүүдийн алдагдлыг нөхөж байх юм бэ. Би жишээ нь нэг автобусаар сард 22,0 мянган төгрөгөөр зорчино. Үлдэгдэл 8,0 мянган төгрөгийг би хэн нэгэн цаас үзүүлэгчийн төлөө төлж байна ш дээ. шударга биш байна. наад тэнэг шийдвэрээ болио
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • төлөгч (103.26.193.4)
    Хөөе хүмүүсээ Хорвоо дээр үнэгүй юм гэж үгүй. Цаашид 500 төгрөгөөр явах нь үргэлжлэх юм бол нэг бол нийтийн тээвэр бүхэлдээ дампуурна, эсхүл нийслэлээс татаас өгнө гэж шийдвэрлээд бидний мөнгөнөөс буюу татвар төлөгчийн мөнгөнөөс автобус компаниудад шилжүүлж, энэ нь бид шууд бусаар, үүний дотор автобусаар явах шаардлагагүй явган явдаг иргэд хүртэл аютобусны мөнгө төлдөг болно гэсэн үг. Үнэгүй юм гэж хаа ч байхгйү. Магадгүй Бат-Үүл сурсан зангаараа хүүдээ автобус компани байгуулж өгөөд алдагдлыг татаасаар нөхнө гээд илүү их мөнгө өгөх болох байх /яагаав нүүрсний Гансүх шиг ашигтай ажиллана гэсэн үг/
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.128.32)
    sard 1000 bolgood deer ni hot hoorond unegui boloyo
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    БҮГДЭЭРЭЭ МӨНГӨӨ ТӨЛМӨӨР БАЙНА
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.25)
    Uux ugsun xuntei uud uruugui zargalddag ene olon turiin bus baiguulagiig nomond ni oruulaach xoorondoo alaltsagch UIXiin gishuudentseruudee.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.34.220)
    huuchindaa oryeo...tsuhurch guitslee,suhurch unalaa.udriin tush 500 gehcjee.ajiltai humuuus udurtuu 1000 tugruguur l irj ochdog.500 tugrug hemne gesen bish erguutej eerch muurch giutslee.boli...yo...hurdan huuchinn hevendee ormoor bn.ene neg erguu bas haanaas garaad irev ee
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • 500hemnehdee bish sh dee. Oilgohgui bn daa. Huurhii
      2014 оны 08 сарын 27
  • Зочин (183.81.169.22)
    хуцалгүй зайл сүү компанийн луйварчин минь
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.16)
    Бас юу ч вэ дээ Монголчууд бид чинь юу гээч хөөргөн ойворгшон болсон хүмүүс вэ дээ амар амгалан эвтэй эетэй байж сурахсан даа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.27)
    ene yun soliotoi amitan be
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.118.156)
    иргэд буудал дээр маш их уур уцаартай байсан шүү би гэхэд орой 10 гэхэд гэртээ очсон гээд бод доо даанч дээ хурдан хуучин маршруутан даа орох юм сан Үүл дарга
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (203.91.118.156)
    хуучин нь дээр Хотын дарга бүүр шинэ зүйл санаачлах гээд бүүр утгагүй юм хийх юм аа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    Ёстой балай юм байна ажилтай яарсан хүмүүсийг маш их хохироож байна Энэ шийдвэр ажилгүй болон уйдсан хийх ажилгүй ба хармааны хулгайч нарт л таарсан эд байна Ажилтай яарсан хүмүүс таксидаад их хохирч байна даа,3
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.131.247.82)
    MGL-chuud soliorchee. Huuchin marshrytaar tegeed 500 togrogoor odorjin yavna geheer ter avtobus kompaniud dampuurdag yum bgaa biz dee.Hogjij devshih garts haiya geheer yag esregeer ni turhiraad bdag ni uls orniig uruuduulah geed zutgeed bdag yamar yanziin TBB ve?
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Сайхан (182.160.3.225)
    Автубасаа мэдээд ирэхэд л болжийшдээ хэхэ
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • nice (182.160.3.225)
    Таксинынхан дампуурлаа wha wha nice yum bna lee
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зөв (202.131.233.214)
    Маш зөв байна. 500 төгрөгөөр хуучин маршрутаараа явьяаа. иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага одоо л зөв дуугарч байна
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • Ядуу орны иргэн
      1000 төгрөгөөр явахад буруудахгүй байхаа.
      2014 оны 08 сарын 27
  • Зочин (202.131.228.178)
    энээс өмнө 4000 төгрөгөөр ажилдаа ирж буцдаг оройтвол бүр илүү үнээр явдаг байсан харин энэ чинь зүгээр юм эдийн засагт хэмнэлтэй дэлхий тойрож дэмийрэхгүй буудал дээр цагыг барахгүй арай хурдан байна явах автобусаа мэдээд ирэхээр зүгээр болно байх автобусны жолооч нар тун хариуцлаггүй хандаж байна буудлаа зарлахгүй таг дуугаа давхиад цохиод авмаар
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • Гомбо ах
      Автобусны жолооч нар хуучнаараа явах сонирхол их учраас энэ хэд хоногт хүн авах сонирхолгүй байна.Эргэлт, автобусны нягтралаа дахин зөв тооцмоор,кондукторууд шалгалтаа үнэнч хиймээр, Ханын материал-Сонсголон-Нисэх чиглэл гаргамаар байна.
      2014 оны 08 сарын 27
  • irgen (202.179.23.15)
    bitgii tenegteed bai,marshrutiig heveer ni suukh burd 300 tog bolgoy ,Bat uul darga min naad halamjaa boli,odriin bilet 1000 tog,neg udaa 300 tog oyutan 200,huuhed 100,hogshin nastaichuud 200 ,tahir dutuu humuus 100 tog bolgo,ediin zasgaa har ,
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • УБ-ын иргэн (202.126.95.213)
    Туршилт биш шинэчлэл шүү дээ.Юун шаардлага вэ битгий тэнэгт.Ер нь манайхан шинэ юмыг эерэгээр хүлээн авч сураач ээ.Аль бүр хуучинсагаар мөрөөдөх вэ больцгооёоо.Ахмадуудаа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • Баатар
      Алдагдалгүй буюу бага алдагдалтай байлгах талаас бодож хийх хэрэгтэй юм шиг ээ.
      2014 оны 08 сарын 27
  • Зочин (103.26.193.31)
    ТЭГЭЭД НИИТИЙН ТЭЭВЭРГҮЙ БОЛХ УУ? ХААНХАЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧ ВЭ?. ҮНЭГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ХОРВОО ДЭЭР БАЙХГҮЙ ШҮҮ.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    бас хэн гэгч цэрэн бэ?юу ч хийдэг нь мэдэгдэхгүй холбооны тэргүүн гэх гарууд олшроод ажл хийлгэхгүй яасан там бэ? автобусаа ч олоод сууж чадахгүй арай л дэндүү тэнэгтэцгээх юм
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.23)
    autobus companiud buyanii baiguullaga bish
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.2.27)
    Энэ Цэрэн гэж хаашаа янзын хүн байна аа саяхан сүү мүүний ч гэл үү холбооны тэргүүн гээд л хэдэн сүү үйлдвэрлэгчдийг муулаад л явж байсан даа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (182.160.32.52)
    өмнөх шигээ төлдгөө төлөөд автобуснууд нь явдаг шугамаараа явммаар бна замбараагүй болж дууслаа билет шалгадаг ч хүн байхгүй билетийн авч байгаа хүн ч ховор бна автуснууд нь явахгүй их хүлээлгэж бна такси барих гэхэд такси ч явахгүй бна төлдгөө төлөөд явахад юу нь болохгүй бган бэлэнчлэхээ больцгоое
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.243)
    mongolchuudaa gej unegui yumand nugasgui teruugeer ni sain hun bolj haragdah gesen humuus bas ih yum oo
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.193.3)
    mash zuv bn
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • ыы (202.72.245.122)
    ТЭНЭГ МОНГОЛЧУУД ааааа СОЦИАЛИЗМ ДУУССАН
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    bitgii tenegteed bai,marshrutiig heveer ni suukh burd 300 tog bolgoy ,Bat uul darga min naad halamjaa boli,odriin bilet 1000 tog,neg udaa 300 tog oyutan 200,huuhed 100,hogshin nastaichuud 200 ,tahir dutuu humuus 100 tog bolgo,ediin zasgaa har ,unegui jum haana bna,ajilsad mash baga bna
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • Баатар
      Шинэ маршрут нь зөвөө.Харин чиний билетийн санал зөв юм шиг ээ.
      2014 оны 08 сарын 27
  • z (122.201.27.244)
    Хөнжлийхөө хэмжээг...
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    9 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    1 цаг 40 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    1 цаг 48 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    2 цаг 7 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    2 цаг 59 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    4 цаг 22 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    5 цаг 2 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    5 цаг 39 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 42 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    21 цаг 12 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК