
Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн байна. Яамнаас гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байгаа тоо гарчээ.
Түүнчлэн энэ онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орох аж.
24tsag.mn