
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн албан тухай хуулийг шинэчлэсэн баталсан. Уг хуульд "Олон нийтийн цагдаагийн ажилтан"-ыг ажиллуулахаар шинээр тусгажээ. Үүний хүрээнд ЦЕГ-ын Сургалтын дадлагын төвд Олон нийтийн цагдаагийн ажилтныг 21 хоногийн хугацаанд бэлтгэжээ. Олон нийтийн цагдаагийн ажилтан гэсэн сертифкатыг 190 иргэд авахаас өчигдөр 50-д өгчээ. Тэд нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Мөн цагдаагийн байгууллага, иргэнийг холбогч гүүр болох учиртайг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/