БНХАУ-ын дарга Си Зиньпин саяхан манай оронд төрийн айлчлал хийгээд буцсан. Тэрбээр айлчлалын үеэрээ улс төрийн олон гэрээ, хэлцлүүдийг хийсэн бөгөөд зургийн үзэсгэлэн, бэсрэг наадамд оролцсон юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилж зангиагүй уулзалт хийн өдрийн хоол идсэн. Түүнийг Ерөнхийлөгчийн гэрт зочилоход тэргүүн хатагтай Х.Болормаа өөрийн гараар хийсэн хоолоор дайлжээ. Мөн хонины боодгыг өгсөн байна.Гэрийн дайллага нь том хэмжээний төрийн дайллагатай адил байдаг. Ийм гэрийн дайллага өндөр зиндаанд зохион байгуулагддаг бөгөөд дотно яриа өрнүүлж, хууч хөөрөх, өргөн сэдвээр ярилцах боломж олгодог. Энэ сарын 22-ны өдрийн гэрийн дайллагын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Дарга Си Зиньпинтэй хамт байхад маш элэгсэг дотно санагдаж байна. Ахан дүүсийн найрсаг сэтгэлийг эрхэмлэн үзэх болно. Түүнтэй хамт Хятад Монголын иж бүрэн стратегийн харилцааг цаашид хөгжүүлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэж хэлсэн юм" гэжээ.























































Сэтгэгдэл (1)