
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны эхний хагас жилийн явц, үр дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан даалгаврын дагуу худалдан авах ажиллагааны зохион байгуулалтыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.