
Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан нэр бүхий 3 компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршилтай “Би Цэ трейд” компаниуд цаашид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй.
Сэтгэгдэл (3)