Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төлбөртэй ном хурдаг Монгол лам нар Ажиа гэгээнээс ичих хэрэгтэй

2014-8-29
0
ЖИРГЭХ
Хийд гэж компаниар ном тарни борлуулагчид, тэрхүү худалдан авалтаараа явдлынхаа саадыг аргацаах гэсэн хуурмаг сүсэгтнүүд болжээ.
    ажиа гэгээнХамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Алив хүмүүнийг арьс өнгө, гарал усгаа, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь үл ялгаварлах ардчилсан үзэл санаатай ч бурханы сургааль яг цав таарах болсноор хөгжингүй хүнлэг ардчилсан нийгмийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа олон оронд бурханы олон шавь нар буян үйлдсээр байгаа. Ялангуяа АНУ, Европын холбооны орнуудад бурханы шашны төвүүд олноор байгуулагдаж ядуусыг тэтгэх, өвдөгсөдийг асрах, өнчсийг энэрэх үйл хэргийг уйгагүй хөөх болсон. Бурханы шашинтай хүн бусдад энэрэл нийгүүслээ үзүүлж, үйлийн үрийн сургаалийг дагаж, учир шалтгааныг магадлан таньж, амар амгаланг олохыг амьдралын зам мөр болгон үлгэрлэн биелүүлэх учиртай. Дээрхийн гэгээнтэн 14-р далай Данзанжамц бээр “Сүм хийдэд очиж ном хурах нь тийм ч чухал биш, таны толгой өөрөө сүм, сэтгэл чинь ном байх ёстой юм шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгвэл  цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төвийг бариулсан Ажиа гэгээн бээр "суврага шүтээн босгох нь буян боловч, хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болай" гэж бурханы сургаалийн үнэт ухагдахууныг энгийнээр тайлбарлажээ. Үүнээс л буддын сургаалийн үнэн мөн чанар ба Монголын бурхан шашинтнуудын үйл хэргийн ялгаа харагдана. Манай бурханы шашинтнуудын дийлэнхи нь бурханд өөрийгөө даатгаж ажил, амьдрал, эрүүл мэндээ сайн сайхан байлгахын төлөө ном хуруулдаг. Лам хуврагууд нь арга засал, төлөг, тарнийн “бизне эрхэлдэг”. Гэтэл манайхаас өөр бурханы шашин хөгжиж байгаа оронд буддист хүн ерөөсөө амьдралынхаа зан үйлээр үргэлж сайн сайхныг сэтгэлдээ тээж, бусдад буян тус хүргэхийг хичээх болжээ. Бүтэн жилийн турш хилэнцэд сэтгэлтэй явсаар сар шинэ гармагц учиргүй ном хуруулж, алга хавсран залбирах нь өөрөө өөрийнхөө нүглийг л аргалуулах гэсэн авлига. Харин жинхэнэ бурханы шашинтан хүн ямар байх ёстойг Ажиа гэгээнтэн бээр өөрийн биеэр Монголчуудад үлгэрлэн харууллаа.

    Тэр шашин сүсгийн мундаг алдар мяндагаа дөвийлгөж манай том дарга, бизнесмэнүүдэд арга засал хийж хариу бариц ахиухан авч чинээлжих боломжтой. Тийм орон зай ч манай бурханы шашинд хангалттай бий. Харин тэр огт тийм зүйл хийж явсангүй. Түгээр үл барам өөрт байгаа багахан хөрөнгө, боломжоо дайчлан бусад сүсэгтэн олныг уриалж өвчин зовлонд гаслан энэрэл эрэгч олон хүүхэд багачуудад тус хүргэх их үйлийг зорьсон юм. Цусны хорт хавдар хэмээгч аймшигт өвчнөөр өвлөгч хүүхдийн тоо жилээс жилд өссөөр байна. Ийм өвчнөөр шаналсан хүүхдэд хорвоог гэтлэн наслах боломж тун хомс. Харин тэдний зовлонг багахан ч атугай хуваалцаж, тоотой хоногуудыг нь торгоон тогтоож, амь амьдралыг нь авран нийгүүлсэхийн төлөө үйл бүтээнэ гэдэг мянган суврага, түмэн номын хурлаас ч илүүтэй гэгээн буян юм.

    Өчигдөр нээлтээ хийсэн цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төв нь Монголд анх удаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болж байгаа юм. Хойч ирээдүйнхээ эрүүл энхийн төлөөх энэхүү үйлсэд сайхан сэтгэлт олон хүн нэгдэж нийтдээ 3 сая орчим ам.долларыг босгосон байна. Төр засаг ч гар хумхилгүй 400 сая төгрөгийн тусламж үзүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон. Ямагт төр засгаа муучлахгүй байхын шалтгааныг энд бий.
BwFqTD-CcAAUtaK
    Харин муучилмаар шүүмжилмээр нэгэн сэдэв байгааг орхин өнгөрч тэвчишгүй нь. Хамаг амьтны тусын тулд Гандандэгчилэн хийд болон бусад сүм хийдэд шавилан суугаа бурханы олон үр сад маань юугаар гийгүүлнэ вэ? Уншиж хурах номоо цайны газрын хоолны цэс шиг үнэлгээжүүлсэн Монголын сүм хийдүүд өдий олон жилийн турш сүсэгтэн олноосоо бариц бадарыг хангалттай авсан. Харин 3 сая ам.долларын эмнэлэг байтугай гурван өнчис хүүхдийн гутлыг солиод өгснийг бид мэдэх билүү?. Хамбын суудлын төлөө эрх мэдэл булаалдан шүүхдэлцэж, хатуу сархад, эмс охидтой сүлбэлдэн номоос ташаарч хэл ам татлуулж явдаг Монголын лам нар Ажиа гэгээнээс ичих хэрэгтэй шиг санагдана. Бурханы шашны хөгжлийг сүм хийд, лам хуврага, сүсэгтэн өглөгийн эздийнх нь тоогоор жишбээс бурханы орон Монгол мөнөөс мөн. Харин хуурмаггүй сүсгээр зовлонт нэгнийг энэрч, зам мөртөө үйл үрийг чухалчлан таньсан агуулгаар нь жишбээс бид бурханыг хуурагсад. Хийд гэж компаниар ном тарни борлуулагчид, тэрхүү худалдан авалтаараа явдлынхаа саадыг аргацаах гэсэн хуурмаг сүсэгтнүүд болжээ. Ажиа гэгээнтэний энгүй их үйлсээс бурханы олон шавь нар маань ухаарлыг авч даган баясах болтугай. Таны өглөгийн дээд сайн үйлсийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хамаг амьтан зовлон хийгээд, зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (68)

  • зочин (103.23.51.12)
    Та нар яасан сонин юм яридаг юм бэ.Ажаа гэгээн энэ мөнгийг яаж бүрдүүлсэнийг та нар хэн нь мэдэхгүй
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • irgen (112.72.13.193)
    gegeenten tanidaa mongoliin myanga myangan huuhdiin omnoos bayrlalaa harin manai tor zasag ichsendee 400 sayiig ogch de
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • ду (202.126.89.162)
    Гэгээнтэн таньдаа мөргөн адис авъя.Монгол түмнийхээ зам мөрийг засаж заяа төөргийг тэгшилж хайрла.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • bihbnm (69.171.160.173)
    USA-iin mongolchuud l Ajaa gegeeniig mongol ruu setgeltei bolgoson doo unendee bol.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • irgen (103.26.193.18)
    Yag zov lam box gej avah durtai ulsuud
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • ж (202.179.20.135)
    хөөрхий дөө тогтож ядаж яваа үндэснийхээ шашинг яахнэв дээ нийгэм угаасаа бүгд л тарчиг байхад аргагүй шүү дээ харин одоо олигтойхон хүн шашингаа толгойлоод энэ олон замбараагүй ламанцар хийд хуврагуудыг цэгцэндэнэ оруулаасай
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • БАТ (202.72.247.249)
    ХАНШ ТОГТООХООР ХҮНИЙ ӨГСӨН ӨГЛӨГӨӨР АМЬДАРЧ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОВУУ ХӨӨРХИЙ
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • bgl (202.126.89.175)
    manai lam nar abah estoi l gej gej meddeg shdee. abahgui baij bas boldiimuuuuuuuuuuu
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • b (182.160.37.150)
    Дэлхийн төгсгөл удахгүй ирж байна. Дэлгэрэнгүйг дараах Монгол тайлбартай видеоноос үзнэ үү. youtube.com/watch?v=2KAUrK1H20U&list=UUgJM-fyShNy-2dZ5WZJjq6w
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (103.26.193.27)
    1937 онд оросууд ад үзэж алж дуусгаад үхсэнээс үлдсэн хэдэн ламаа элдэвлэж насандаа цөв суулгаад яах вэ, шүтэх юмгүй болбол амьдрал чинь хоосон сав шиг эзгүйрдэг юм. Мөнгө хөрөнгө 2 хүнд ганцаардлаас өөр юу ч өгөхгүй. Харин зарим лам нар олны буянаар "Хаймар" жип уначихаад ард олон руугаа агсарч загнаж байгаа нь аргагүй л юм үзээгүй хүн амбааранд мансуурч дээ гэсэн бодол төрүүлдэгийг нуух юун. Харин манай хамба Чойжамц гуай бол буян хурсан ухаалаг түвшин жинхэнэ Монгол лам хүн шүү.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    тариф тавьж авахаас цаашгүй, энэ энхбаярын чойжамцыг соливол бодлого нь арай өөр болох байх даа.тэгээд ч харийн хэлээр ном унших нь юу ч гэж байгаа юм бүү мэд орчуулгх хийж болдоггүй юм уу? бас дээр нь атга гурил,чимх будааны төлөө гүйлдэж ордог христ гэж шашин бүр ч хэрэггүй эцсийн эцэст монгол хүн бол ц.хулангийн хэлснээр төрсөн нутаг,усандаа л шүтвэл өлзийтэй гэж боддог гэхдээ энэ гэгээнтэн их буян үйлджээ баярлалаа
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Haha. Ene umuuruud baigaa nuhduud bugd lam baihaa. Gandand ochihoor delguurt ochson yum shig sanagddag yu. Tiim yum argaluulbal teden tsaas geel. Lam nar n zuv unshaad baigaa yumuu buruu unshaad baigaa yumuu ***** med. Osoldohgui l amandaa ugleed l nudnii bulangaar huuhen haraad l gar utsaaraa msg bicheed l goyo shuu zugaatai
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (180.235.184.144)
    САЙН ҮЙЛС ХИЙСЭНД АЖАА ГЭГЭЭНТЭНД БАЯРЛАЛЛАА ХАРИН ЧИ ӨӨРӨӨ ЮУ САЙН ЮУ ХИЙСЭН ХҮН ВЭ ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Хэт дайрч давшлах нь ямар бол доо. Лам нар маань яаж амьдрах болж байна. Эмнэлэг барих нь бүү хэл, гэр хороололд чадан ядан амьдардаг юм шүү дээ.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (50.13.18.58)
    mongoliin tuluu tohiloh amid bie gej uuniig helne.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (78.124.44.237)
    BURHANII SHASHINTAI BUSAD ORNUUD LAV MANAI LAM NAR SHIG HUMUUSEES MUNGU TUGRUG AVDAGGUI. ZUVHUN HUMUUSIIN UGSUN HOOL HUNSEER L AMIDARCH TEDNII TULUU MURGUDUG YUM BNA LEE. LAM NAR NI ZAH DEER UGLUG HUMUUSEES GUIGAAD ZOGSOJ BG YUM BILEE. ANH HARAAD IH GAIHSAN. MANAIHAN DANDAA YUMIIG GUIVUULDAG BOLHOOROO YUM UZEJ NUD TAILAAGUI GENEN TENEG HUMUUSEE HUURSAAR L BG.
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Sain bod (223.227.31.200)
    Ene yumiig bichsen hvn hudlaa huurdug yum vzeegvi teneg hvn bna. Lam nar gej l zvgeer muulj bichsen bolhoos uur yum alga. Vnen de manai bayan biznesman, uls turch, geed l bariwal barichah bayachuul baihad ted nar gehgvi lam nar gej ontslood bga ni neg yum helne!!! Bas lam nariig ach tusiig medreegvi xuwi dutuu ni medregdej bna. Aris tarin, nomiin hvch lamiin shidiig mederch vzsen huwitai hvn iim yum bicheh bvv hel bodohchvgvi. Niigem hvnd bna munguur nom unshaad bga chine uchirtai ter tom dugan svmiin dulaan, tog, lam nariin tsalin, ( lam nar heden tugrugnii tsaling awdagiig ta nar medvvl uruwduh baih da, sardaa golduu l 30.000----150.000 baidag) tahiliin ed zvils, zuliin tos ntr geed l ursaad ugunu bas ewderch hemhersend zartsuulaad l duusdag yum. Yum vzeegvi medehgvi tenegvvd duugui l bai. Xurungtei ailiin xvvxed lam bolxoor l lam bvgd bayan bno gej baidgvi bas olond tanil lam nar iween tegtegchtei baihaar l lam nar bayan bno gej bhgvi shde. Bas ger bvliin biznestei lam nar bga ted hvnii urgul barits bish hudulmuruuruu ulsuu ursgaj ed zvilstei bolj bga teglee geed bvh lam nar bayan baina gej baih uu? gandsan deel, uranhai gutal, umsuud l yawij baidag shde manai mongoliin niigem ediin zasag hvnd bna iim ved bayachuul turhuu sain bod....!!!
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.199)
    Chi uuruu icheh heregtei, iim propaganda metiin zuil bichij, ene hun ch bas susegten olnii munguur l iim ajol hiisen yum bga biz dee??? Tegeed mongol lam nar ch geh shig chi uuruu hujaa yu aan? Tiim l yum shig bndaa
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Zochi (74.94.98.153)
    Tsaanaa l buyan gereltsen xun manai ll Lam nar zalilan xuudeg xulgaich nar shig nud ny gyalalzaad xunii yum salgaxaa bodno Emnelegee baug gandan xiidee tokhiulakh zurkh baikhgyi zobkhon xubia bodson luibarchinguud mongold lam l zalilan xiij bayjij baugaa xudlaa bi sh dee icheesei
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    нээлэтэд нь очоод тууз хайчлахд нь баясан хүмүүсийг хархаас дүргүй хүрч байна....
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.26.193.17)
    Ajaa gegeenten tanii hiisen buyanaar Mongoliin urs eruul saruul usun boijij, sain uils tugen delgereh boltugai! Ta urt naslaj udaan jargaarai, bayrlalaa.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (103.26.193.9)
    Ene mundag hun yum a gehdee ene hun handiviin tsugluulsan munuguuruu emneleg barij buyan hiij baigaa, manai lam nar tsalin bhgui yugaaraa amidrah bolj bn aa
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.193.6)
    МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН БАЙНА. ШАШНЫ ТЭРГҮҮН ХАА ХОЛЫН САЙХАН СЭТГЭЛТЭЙ АЖИА ГЭГЭЭНТНИЙ СЭДСЭНИЙГ САНАЖ БОЛООГҮЙ ГЭЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ. ЦЭЦЭРЛЭГГҮЙ МЯНГА МЯНГАН ХҮҮХДҮҮД, ӨВЧИНДӨӨ ЗОВЖ ШАНАЛСАН ЗУУ ЗУУН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛААР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ НЭГ Ч ЛАМ САНВААРТАН БОДООГҮЙ ЮМ УУ. ЯДАРСАН АРД ТҮМЭН ЧИНЬ ГАНДАНД ТА НАРТ ИТГЭЖ ЗОВЖ ОЛСОН МӨНГӨӨ ХЭДЭН ЗУУ, ХЭДЭН МЯНГААР НЬ ӨГЧ ИРСЭН БАЙХАД ТЭДНИЙ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАНДАНТЭГЧЛЭН ХИЙД, ТЭРГҮҮН ХАМБА, БУСАД МЯНДАГТНУУДАД ЮҮ Ч БОДОГДОХГҮЙ БАЙДАГ ЮМ УУ. ЯДАХДАА ЗОВЖ ЗҮДЭРСЭН АРД ТҮМЭНДЭЭ НОМ УНШИХДАА ХАНШ ТОГТООХОО БОЛИОЧ. АРД ТҮМНИЙ ЧИНЬ СЭТГЭЛ МЭДЭХ ХЭРЭГ БИШ ҮҮ. АЖИА ГЭГЭЭНТНЭЭС ЖИШЭЭ АВЧ НЭГ Ч ГЭСЭН ЦЭЦЭРЛЭГ, НЭГЧ ГЭСЭН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРЬЖ ТҮМЭН ОЛОНДОО БУЯН БОЛООЧ.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
    • БАТ
      ЗӨВ ХА
      2014 оны 08 сарын 29
  • Н.Энх (203.194.114.178)
    Хөөрхий төөрч будилсан энэ өвгөн олон хүнийг там руу оосорлон чирээд байгаагаа ойлгохгүй байгаад харамсаж байна.Лам,бөө нарт ямар юмных нь ач тус байх билээ дээ ?
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
    • христ ч ялгаагүй
      2014 оны 08 сарын 29
  • ganchimeg (103.23.51.12)
    sain uil s buhen delgereh boltugai
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • ganchimeg (103.23.51.12)
    amjilt saihan boljee emleh ev negdel neg sanaa buhnees chuhah gadnagiin huvid bol tiim bayn gazar bish shuudeee jiliin orlogo ne neg bayn hunii mashnii l mongo baidag yum bna lee bodood uzeerei bas hamaagui gutgej bolohgui shuu humuus mine
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Төмөрөө (183.81.169.22)
    сайн үйлс бүтээсэн Ажаа гэгээнд баярллаа. Урт насалж удаан жаргаарай гэж ерөөе
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Лам бөх хоёр гэж авахыг мэддэг, алга тэнийлгэхийг мэддэггүй улс шүү дээ.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • zoloo (203.194.114.96)
    tow gangiin kasst tushaasan neree bichuuleed heden tsaas ogdog ter yoron her naidwartai itgel we
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Ажаа гэгээний буянд даган баясья Ум Ма Ни Бад Мэ Хум
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • unshigch (182.160.41.193)
    Lam nar namai hiideg bolson.Mungu bodoj haltuurdaj unshih bolsnig anhaarch deg juramd oruulmaar bna...Bujan hiih ni tednii uureg bishuu!!!!!
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.0)
    МАНАЙ ИХ ХАМБА ЕР НЬ БУЯН ХИЙСЭН ГЭЖ СОНСООГҮЙ ЮМ БНА. ЯДАЖ НЭГ ӨДӨР ХҮҮХЭД ХӨГШИДИЙГ ХООЛЛОЛДОГ БОЛ ЯХАВ ГЭЖ,,,,,,
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • g (103.26.193.28)
    Yaag vnen
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • сүсэгтэн (203.91.119.102)
    лам нар л ажил үйлсийг дэлгэрүүлж сүр сүлдийг өргөдөг. лам байхгүй бол бөөгийн ***** хар хэл ам зэрэг нь гаарна шүү дээ
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.35)
    Ажаа гэгээнтнийг мөнх хөх тэнгэр маань ивээж энэ насанд нь эрүүл энх, зовлон зүдгүүргүй байлгаж, хойд насыг нь өөрийнх нь хүссэнээр байлгаг гэж ерөөе
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (121.101.178.28)
    Хэдэн ламаа муу хэлээд яахав,бид нар тийм болгосон.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (112.72.13.66)
    Манай лам нар гандангын тахтаа хоерадилхан болоод байгаа шүү бэлэн юм идэчхэнэ хир даг болсон халтар хэлэхгүй байх арга алга тангадын ***** хүрсэн юм шиг өөрснөө санахгүй санад хэлсэн хүний үгэнд орохгүй
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (124.158.76.29)
    манай лам нар худал үнэн хэлж одоо чи болохоо байж байна. хурдан ном уншуул засал хийлгэ гээд баахан мөнгийг авдаг. Одоо манай лам нар их баян шүү дээ хүмүүсийн зовлонгоор тоглож байгаа бас болоогүй БӨӨ нартайгаа маргалдаад өрсөлдөөд л нэг иймэрхүү ямарч ес зүй байхгүй ер нь БУЯН хийх нь ховор байхооо.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • ZOCIN (83.25.251.83)
    TYN SAIHAN MEDEE,ODOONII LAM NAR OLZ ASZIG HARZ AWGAI MUNGU ERGYYLSEN HUDALCZ GARYYD,HEZEE CZ HYND SAIHAN SETGELEER UNCIN UBCTEI HYYHDYYDED TYSALJ BAISANIIG SANAHGYI BAINA,AWHAAS UUR UGLEG GEJ LAM NART BAIHUU,BUUN SZUNALTAI ZARIMNI BYR BI 8BAYR HYDALDAZ AWSAN GEEDL YARIAD YAWHIIG HARSAN,YHEHDEE HYRENGEE AWAAD YHEHGYI ,BUJAN UILDEZ 1UDER CZ SETGELEE ARIUSGAZ HYNII TYLEE HYYHDIIN TYLEE GANC YDER CAG ZARAAD SYR,SZUNALAA TAT
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • лам нарт (124.158.91.33)
    Жинхэнэ буян гэдэг энэ байх. Энэ хүнийг машид ихээр биширч байна.Манай лам нар ер нь буян хийж үзсэн болуу !!!. Энд тэнд байшин барилгын шав тавихад л байж харагдах юм.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • za hyzazgaa? (193.49.226.112)
    eneeder noiroos seree yu?neg hyn yum hiiheer l ingeed eryyl sogtyy ni medegdehgyi hyzdagaan boli!!!!henii ni yyreg henii hiih ajiliig hen medej baigaa yum be?Mongol hynii zysand ni baidag aransingaa l gargaj bna!hyz hyz hyz,nohoi doloo?ta nart enyynees eer barizaalah hyzmal sanaa tersengyi yu?ter hydal hosgoryylaj baigaa tor nertei togloomoon hichee!!!!ergyy yheryyd?....
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
    • Ингэж ихэд хорсон ууралсныг бодвол энэ сэтгэгдлийг лам хүн эсвэл түүний авгай нь л бичиж дээ хөөрхий Монголын лам түний авгай нар ГУЦААД гээд зогссон нь их юм хөөрхйи "ПЯЗДАА" гээгүй нь их юм манай лам бүгд хороо руу бөг бөг гэсээр бүгд авгайтай болсон хуял тачаалаа дийлэхээ байсан байхаа яг л нүгэл буян кино шиг тэгээд амьдрахын эрхэнд зөвхөн л харамж хишиг горьдохоос жирийн арддаа бол бол ёстой л нохой хандана даа хөөрхий ум сайн амгалан болтугай Уншиж байгаа номоо өөрөө монголоор ойлгодог ч юм уудаа үгүй ч юм уу? Бүү мэд. Монголын ард түмэн бурханы шашин бий болсон цагаас эхлээд харь хэлээр сонсож итгэсээр л ирсэн биз дээ
      2014 оны 08 сарын 29
    • энэ одо ***** у
      2014 оны 08 сарын 29
  • zochin (202.179.20.162)
    manai lam nat icheesei. humuusiin munguur uursduu targaldag. 1 udaa yaduuchuudiig hoolloson gesen medee sonsoogui l um b.na daa
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.176)
    нөхөр хамба лам Чойжамц бол Ажиа гэгээнтэй уулздаггүй, ярьдаггүй гэж байгаа. Атаархаагүй л юм бол тэгэх хэрэг юув, харин сая эмнэлгийн нээлтэнд арга буюу ирсэн харагдана лээ
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.193.3)
    ЧУХАМАА ЧУХАМ. ОДОО ЦАГИЙН ХАМГИЙН БАЯН ХҮМҮҮС ЛАМ НАР БОЛСОНШД. ТЭРГҮҮН ХАМБАД ЮМ БОДОХГҮЙ БОЛ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭЛГҮЙ ХУДЛАА НЭГ МАЛИГАР НӨХӨР ГЭЛДРЭЭД Л БАЙДАГ...
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.20.229)
    Манай лам нар дотороос хамгийн галзуурсан бизнэс нь Нацагдарж хамба.та тэр номынхоо тарифийг эргээд нэг харахад илүүдэхгүй байх аа
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • иргэн (212.186.178.178)
    Хамбаасаа эхлээд л бөөн ноо ш дээ.... Ямар юмных нь буян энээ тэрээ байх вэ, Гэхдээ үнэнч цөөхөн лам байдаг байх л даа.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • .... (203.194.114.179)
    Манай ЛАМ гэгч нар ХУВЬДАА баяжихаа боддог.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.11.194.174)
    Ном уншуулж байгаа хүмүүсд л учир байгаа ш дээ. Хүн уншаад өг гэхгүй бол хэн газуурсан биш юм уншаад суух вэ
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • таларх***** (202.72.246.134)
    Гайхамшигтай монгол ийм хүмүүсээр дүүрэн байх болтугай
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    үнэээн үнэ.Энэ гэгээнээс жишээ аваасай даа
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    өчнөөн мөнгө үрж энд тэндгүй шавар, төмөр бурханархуу юм барьж, бас суварга нэртэй баримал барьж байхаар тэр мөнгөөрөө өвчтэй хүмүүст тусалдаг болоосой доо.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.26)
    Manai lam nar arai dendyy shunaltai,muu byhen shygelsen landarmuud yum daa,hagartlaa bayajij zovhon har amia boddog,avgai hyyhdee solidog,hereg tovogt ordog,orontsoguud shyy dee,Lam,boh, duuchid,hoshin shogiinh,rokuud zeregsuvidag muu byhen shygelsen davharga negent hychee avsan ini daanch haramsaltai
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Заа лам нар ч гэсэн хун шуу дээ. Амьдрахын тулд монго авалгуй яадаг юм. Дандаа нэг юм узэхээрээ б.гаа юмаа угуйсгэж тэнэгтэж байх юм.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
    • chi odo lam uu
      2014 оны 08 сарын 29
  • zochin (112.72.13.71)
    98.169.177.83-d. . . chi yamar ineedtei archaagui ***** ve? sain sudal haanaas mungu bosgood yamar zorilgotoi emneleg baiguulav ch geh shig. . . hun buyan tus hiij boldoggui uy? chi gantc uvchtei hund tus bolj uzsen uu ***** mini
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • brest (103.26.193.4)
    Tany buyan delgereg.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • ochin (103.26.193.14)
    neheer unen yum bichsen ba ajia gegeend amjilt urt udaan nasig erooe
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (98.169.177.83)
    naad gegeen hynee sain sudlaarai, henii munguur yy hiij henii ashig sonirholyg uragshluulj, henii tolgoig ugaaj, hen ochij murgudug, heniig uuriin erhsheeld oruulj baigaag
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • БУУРАЛ (49.0.128.174)
    МОНГОЛ ЛАМ НАР ЭХНЭР АВДАГ НЬ БУРУУ ГЭСЭН ШҮҮ. ЭХНЭР ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ БИЗНЕСТ ОРЖ БАЙГАА ЮМ ДӨӨ.МОНГОЛД НОМЫГ НЬ ҮЗЭЭД ТӨГСӨЖ ИРСЭН ГАНЦХАН ЛАМ БАЙДАГ ГЭСЭН. ТҮҮНИЙГЭЭ АД ҮЗЭЭД БАЙДАГ ГЭНЭЛЭЭ. БУРХАНЫ НОМЫГ 18 ЖИЛ СУРЧ ДУУСГАДАГ. ГЭТЭЛ МАНАЙД 10-Р АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ МААНИЙН ҮСЭГ БАРАГ МЭДЭХГҮЙ, ЭНЭБИШИЙН КАЛИНДАР ХАРААД НОМ АЙЛДДАГ ЛАМАНЦАРУУД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙНА
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.176)
    суврага шүтээн босгох нь буян боловч, хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болай Yamar aguu ug, aguu setgel, aguu uhaan be
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • АГ (202.131.225.147)
    Ажаа гэгээний буянт сайн үйлсэд баяр хүргэж, буян ном дэлгэрч байхын ерөөлийг өргөе
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    YAG UNEN HELJEE HUMUUS LAM NARIIH SHIDTEN SHIG BODOJ HAMAG AMIDRALAA DAATGAAD BH SHIG
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • BURHANII SHABI (103.26.193.18)
    AJAA GEGEEN TAN DOOR MURGUMUU
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    6 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    1 цаг 38 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    1 цаг 46 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    2 цаг 5 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    2 цаг 56 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    4 цаг 19 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    4 цаг 59 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    5 цаг 36 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 40 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    21 цаг 9 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК