
Уг цогцолборыг 2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн санаачилж нийтдээ 170 сая төгрөгөөр байгуулсан юм. Тухайн үед далбаа нь 21 метр өргөн, 10.5 метр урттай байсан бол шон нь 52 метрийн өндөр аж.
Азидаа хамгийн томд тооцогдох уг далбаа Төрийн байгууллага гэдгийг илэрхийлэх биш, хүүхэд, залуучуудад монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сургах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, эх орноо хайрлах сэтгэл төлөвшүүлэх зорилгоор мандуулсан байдаг.
Гэвч тэрхүү төрийн далбааны цогцолбор хэтэрхий богино настай байсан бололтой. Нэг хэсэг өнөөх том дамбаа нь сэмэрчихсэн тууж явсан бол одоо хоосон шон л үлдэж хоцорчээ.
Ер нь манай улсад улсын төсвөөс хөрөнгө зарлагдан байж хийчихээд түүнийгээ хайрлаж хамгаалдаггүй арчилж тордоггүй байдал газар авсан. Тэдгээрийн нэгэн жишээ төрийн далбааны цогцолбор болж байна.
24tsag.mn