
Эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, сургуулийн дотно болон гадна талд аюулгүйн бүстэй болох, гэмт хэрэг зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудийг бий болгох зорилгоор Нийслэлийн Цагдаагийн Газар, Монголын Сурагчдын Холбоо, “Тэнгэр даатгал” компанитай хамтран “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд нээлтийн ажиллагааг 2014 оны 09-р сарын сарын 1-ний өдөр 5-р сургууль, 20-р сургууль, 2-р сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (1)